МАН-ын залуу боловсон хүчний нэг гэгддэг Б.Цогтгэрэл буюу “Шилэн Цогоо” өөрийн саналаар нэр дэвшиж Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд болсон. Тэрээр Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгоно гэж тэр үедээ зарлаж байсан ч амлалт биеллээ олоогүй.
Эцэст нь хүссэн суудалдаа хүссэн хугацаагаараа сууж чадаагүй ч найм сэхнэ гэдэгтээ тун итгэлтэй явна. Шилэн Цогоо энэ тухай:
“За ингээд энэ цэгээс шинээр эхлэх боллоо доо.”
“ОХУ-тай дэлхийн өөр ямар ч улс оронд үзүүлээгүй тарифын хөнглөлт хэлэлцээр хийж чадсан. Өнөөдөр харин шинэ гарааны хэлэлцээрээ зурлаа даа.”,
“Найм сэхнэ гэдэг биз дээ.”
“Улсын ажил хийх үү хувийн ажил хийх үү? Бодоод л байна. Оросын 100 тэрбум, Солонгосын агаарын харилцааны хэлэлцээр, Хөшгийн хөндий 3-таа л их санаа зовж байна. Улаанбаатар-Дархан-Алтанбулагийн 60 сая долларын хэлэлцээрийг дуусгаад үлдээсэн тул санаа амар байна даа.”
“Миний хувьд хуулиар зарим бизнес хориотой тул бодож л байна.”
“Шилэн дансны тухай хууль дээр уг нь Б.Цогтгэрэл гэж нэр байхгүй шдээ. Хүмүүс харин надаас л нэхээд байх юм.” гэхчлэн жиргэж сууна.