Эрүүл байхыг хүсвэл ор, хөнжлийн даавуугаа тогтмол угааОр, хөнжлийн даавуу мөөгөнцөр болон аюултай нянгуудыг тараагч гол эх сурвалж болдог гэдгийг Нью-Йоркийн эх сургуулийн эрдэмтэд анхааруулж байна. Хэрэв та ор, хөнжлийн даавуугаа тогтмол угаахгүй бол асуудал үүсэх өндөр магадлалтай. Даавуугаа удаан угаахгүй байвал элдэв тоосонцор, хаг, амьтны үс, шимэгч хорхойн үүр уурхай болно.
Энэ нь харшил, загатнаа зэргийг үүсгэх юм. Ялангуяа дэрнийхээ уутыг тогтмол угааж байх шаардлагатай. Та даавуугаа долоо хоногт дор хаяж нэг удаа угаах хэрэгтэй. Статистик мэдээллээр бол хүмүүс даавуугаа сардаа нэг удаа угаахад л хангалттай гэж боддог байна. Тэгвэл долоо хоногт нэг удаа угааж байх хэрэгтэй гэнэ шүү.