Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д гэмтэл гарсны улмаас цахилгааны хязгаарлалт хийгээд байна.
Шуурхай ажилласны дүнд нэлээд газруудад цахилгаантай болсон байна. Гэвч одоог хүртэл цахилгаан очоогүй айлуудад цахилгаан хэрэгслүүдээ салгахыг зөвлөе. Цахилгаан гэнэт ирэхдээ өндөр хүчдэлээр ирэх магадлалтай тул хөргөгч, зурагт гэх мэт байнга залгаатай байдаг хэрэгслүүдээ удирдлагаар нь унтраасан бол энэ удаад залгуураар нь салгаарай.