Хүүхдүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аюул, буруу дадал хэвшлийн аюул эрдсэлийг таниулах үзүүлэн сургалтыг өчигдөр /09.17/ Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн өмнөх замд зохион байгууллаа.
Замын хөдөлгөөнд дүрмийн дагуу бус буруу оролцвол ямар хор уршиг дагуулдаг, хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэйг орлон тоглогчид жүжиглэж үзүүлсэн юм. Нэгдүгээр сургуулийн 400 орчим сурагчдыг хамруулсан бөгөөд Асашёрү Д.Дагвадорж, жүжигчин Цоомоо нар үзүүлэх сургалтыг тайлбарлаж явуулсан нь сонирхолтой байлаа.
Үйл ажиллагаанд ЦЕГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан, ТЦА-ны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НЦГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг нарын албаны хүмүүс оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, осолд орж буй хүүхдүүдийн тоог бууруулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.