Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн насанд хүргэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа энэ жилийн ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү Азийн наадмын хошой хүрэл медальтан болж байна.
МУГТ Д.Сумьяа ДАШТ-ээс 2015 онд хүрэл, 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочдоос Дэлхийн аваргаас гурван медалийг эх орондоо авчирч чадсан анхны тамирчин боллоо