Б.Баасанхүү жиндээ дэлхийн чансааг тэргүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос Парис-2024 олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний дараагаар дэлхийн чансааг шинэчлэн тогтоожээ.

 Энэ сарын 5-нд гарсан шинэ чансаагаар эмэгтэй -48 кг жинг Монгол Улсын тамирчин, олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү тэргүүлсэн байна.

Тодруулбал тэрбээр 7286 оноо авч, жингийнхээ бүх тамирчдыг тэргүүлжээ.

Түүнчлэн эмэгтэй -57 кг жингийн төрөлд Монгол Улсын тамирчин Л.Энхрийлэн гурван байр ахиж, 10 дугаар байр руу 3722 оноотойгоор орж иржээ.

Харин эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү нэг байр ухарч, 4373 оноотойгоор зургаадугаарт, Б.Эрхэмбаяр 3886 оноотойгоор дөрвөн байр ухарч долоодугаарт тус тус бичигдсэн байна.

Эмэгтэй -57 кг жин: