Жүдо бөхийн ДАШТ-ий +100 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр их шөвөгт шалгарлаа. Манай тамирчин В хэсэгт багтсан бөгөөд эхний даваандаа хийлж, хоёрдугаар тойрогт Венесуэлийн Педро Пинедаг өчих мэхээр, гуравдугаар тойрогт Кубын Энди Грандаг даралтаар цэвэр ялсан.
Улмаар В хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн мөнгөн медальт Японы Хисаёши Харасаваг үүрэх мэхээр цэвэр ялснаар шөвгийн дөрөвт үлдлээ. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Гүржийн бөх Гурам Тушишвилитэй хүч үзнэ.