Нэгэн жолоочийн буруутай үйлдлээс болж, хайрт эхнэрээ, хайртай ээжийгээ харамсалтайгаар алдсан нэгэн айлд туслах хандивын аянг “Мөрөөдөл” группээс эхлүүлжээ. Энэхүү групп нь өвчин зовлонд нэрвэгдэж, орон гэргүй шаналж яваа өчнөөн айлд баяр баясгалан, гэр орон бэлэглэж байсан аж. Харин энэ удаад С.Гантулга гэх өрх толгойлсон аавд туслахаар хандивын аянаа эхлүүлжээ.
Энэхүү аянд дуучин А.Түмэн-Өлзий болон Э.Чулуунчимэг нар хандив өргөж, С.Гантулгын гэрт нь зочилж очлоо. С.Гантулгын эхнэр нь одоогоос арваадхан хоногийн өмнө зам тээврийн ослоор амиа алдсан бөгөөд тэрбээр 11 настай болон 7 сартай хоёр хүүгийн хамт өнчрөн үлдсэн байна. 11 настай хүү нь цусаар бөөлжөөд бие нь өвдсөн тул эмнэлгээр явж, хичээлээсээ түр чөлөө авсан. Мөн 7 сартай хүү нь тархины даралттай, зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэнэ. С.Гантулга нь эхнэрээ алдсанаас хойш хоёр хүүхдээ харан гэрээсээ ч гарах боломжгүй болж, бүх зүйлээр гачигдаж эхэлжээ. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд энэхүү аавд туслахаар хандивын аянг өрнүүлж байна.
Ингэхдээ орон сууц авч өгнө том зорилт тавьсан аж. Тиймээс эхнэрээ ослоор алдаж, хоёр хүүхэдтэйгээ өнчрөн үлдсэн аав туслахыг хүсвэл Хаан банкны 5925248957 эзэмшигч С.Гантулга гэсэн данс руу мөнгөн тусламж үзүүлж болно. Хэрвээ холбоо барихыг хүсвэл 88710260 дугаар луу залгаж холбогдож болох аж. Дэлгэрэнгүй бичлэгийг Энд дарж үзнэ үү