АНУ өөрийн хийж буй үйлдэл болон мэдэгдэлээрээ улсынхаа эдийн засагт хор хохирол учруулаад зогсохгүй энэ нь худалдааны дайнд хүргэж, үүгээрээ олон улсын чөлөөт худалдааны олон талт хамтын ажиллагааны зарчимд аюул занал учруулж байна хэмээн тус улсын АНУ-тай хийж буй худалдааны дайны талаархи байр суурийн талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Хятадын цагаан номонд” дурьджээ. Тус баримт бичигт дурдсанаар АНУ-ын энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны удирдагчдийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд бий болгосон худалдаа эдийн засгын харилцаанд ноцтой хор хохирол учруулж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Хятадын Төрийн зөвлөлөөс “Энэхүү асуудал нь хоёр улсын олон талт чөлөөт худалдааны системийн зарчимд ноцтой хохирол учруулж байна” хэмээн тодорхойлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Хятадын 200 тэрбум ам долларын бараанд 10 хувийн татвар ноогдуулхаа мэдэгдсэн юм. Мөн түүнчлэн энэхүү тариф ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 25 хувь болж өсөх бөгөөд хэрвээ Хятад улс хариу арга хэмжээ авч эхэлвэл тус улсын 267 тэрбум ам импортын долларын бараанд дараачийн татварыг ноогдуулж магадгүй тухай Ерөнхийлөгч Трамп мэдэгджээ. Харин Хятадын тал үүний хариуд хариу арга хэмжээ авч эхний ээлжинд тус улсын 60 тэрбум ам долларын бараанд 5 болон 10 хувийн татвар ноогдуулхаа мэдэгдээд байгаа юм.