\”Хөх үнэмлэх авлаа гээд Монголын иргэн болчихож байгаа хэрэг огт биш. Гадаадын иргэн хэвээрээ л байна. Хөх үнэмлэх гурван бүлэг хүмүүст хамаарах юм. Эхнийх нь гэвэл монгол гарал үүсэлтэй хүмүүст 5 жилийн хугацаатай олгоно. Тэд хууль зөрчөөгүй бол 10 жилээр сунгаж болно. Энд нэг зүйлийг онцгойлж хэлэхэд, хэрэв Монгол Улс хүсэх юм бол ганц ч хүнд хөх үнэмлэх олгохгүй байх боломж бий. Тэр эрх нь Засгийн газарт нээлттэй. Тэр эрхийг л энэ хуулиар нээж байгаа юм. Манай улсын хөгжил дэвшилд хэрэгцээтэй Шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, урлаг, спортынхонд хөх үнэмлэх олгож болно. Бас Засгийн газраас тогтоосон хэмжээний хөрөнгө оруулсан хүмүүст бизнес эрхлэхэд нь таатай орчин бүрдүүлэх зорилгоор олгож болно. Ийм жишиг дэлхийгээр дүүрэн байна. Хөрөнгө оруулалт татахын төлөө улсууд хоорондоо өрсөлдөж байна шүү дээ”.