Британы гудамжны зурагчин Бэнкси “Бөмбөлөгтэй охин” зургаа хэрхэн өөрийгөө устгах бэлтгэл ажиллагааг хийсэн талаархи видео бичлэгийг нийтэлжээ. Аравдугаар сарын 6-ны Sotheby’s үнэ хаялцах дуудлага худалдаанд худалдагдаж дуусмагц зургийн хэсэг устаж эхэлсэн нь тусгай төхөөрөмж ашигласан юм шиг сэтгэгдэл төрүүлсэн юм.
“Хэдэн жилийн өмнө би нууцаар тусгай хэрчигч бүтээсэн бөгөөд хэрэв миний аль нэг зураг дуудлага худалдаанд тавигдвал”-гэж бичлэгт ярьж байна. Бичлэгт уран зураач Пабло Пикассогийн “Эвдэнэ гэдэг сэтгэлгээ-энэ мөн л бүтээлч сэтгэлгээ юм”- гэсэн алдарт ишлэлээр гарын үсэг зуржээ.
“Бөмбөлөгтэй охин” зургийг Темза голын эрэг дээр 2002 онд бүтээжээ. 2014 онд энэ бүтээлээрээ сирийн хүүхдүүдийг дэмжихэд ашиглаж байсан билээ. Өнөөгийн байдлаар энэ зураг зурагчний хамгийн их эрхэмлэдэг бүтээл ажээ. Бямба гаригт “Бөмбөлөгтэй охин” 1,04 сая еврогоор (1,6 сая доллар) зарагдсан бөгөөд албан ёсоор зургийг худалдагдсан үнийг зарлаж дуусмагц уран бүтээл уртаашаа хайчлагдаж эхэлсэн байна.
Шинжээчид уран зургийн үнэ хэд дахин нэмэгдэх болно гэж үзэж байна. Наймдугаар сарын 14-нд Москвад Бэнксийн үзэсгэлэн түүний зөвшөөрөлгүйгээр нээгдсэн байжээ.
Ц.Пүрэвдорж