Малайзийн хаан тавдугаар Мухаммед султан Келантан Москва хотын 2015 оны мисс Оксана Воеводинатай гэх бүл боллоо гэж Islam news мэдээллээ.
Тэдний мэдээллэснээр хурим Москва хотын ойролцоо Барвихад арваннэгдүгээр сарын 22-нд болжээ. Энэхүү хуриманд сүйт бүсгүй Орос үндэсний хувцастай оролцсон бол сүйт залуу ч мөн адил өөрийн үндэсний хувцастайгаа оролцжээ. Хуримны ширээн дээр архины төрлийн ундаа байгаагүй ч зоогоор бялхсан байна.
Оксана Воеводина 2015 онд 22 настайдаа Москва хотын миссийн тэмцээний тэргүүн титэм хүртэж байв.
Эх сурвалж РИА НОВОСТИ