“Гоёл 2019” наадам яг одоо Соёлын Төв Өргөөнд эхэлж байна. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулах юм. Монголын шинэ брэндүүд, шинэ дизайнерууд оролцож байгаа нь Гоёл наадмын энэ жилийн онцлог.
Жил жилийн Гоёл наадмаас топ загвар өмсөгч тодордог. Өнгөрсөн жил загвар өмсөгч Туяацэцэгийн Халиунаа топоор тодорч байсан юм. Энэ жилийн тухайд өнөөдөр тодорно.
Өнөө орой болох “Гоёл 2019” наадамд топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцох аж. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг Гоёл наадам 31 дэх жилтэйгээ золгож байна.