Сахар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Та мэдэх үү?
- Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг!
-
- Сахар ялангуяа хүүхдийн шүдэнд маш муу! Тухайлбал чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг.
- Мөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс болж бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг болох нь нотлогдоод байна.
- Сахар хүний салст мембран, эд эс, булчирхай, цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг.
- Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг.
- Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог.