Өнөөдөр төв талбайд зассан сүлд модны гэрлийг асаах ёслол болох байсан ч цуцлагдсан байна. Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад, “Төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын үйл ажиллагаа цуцлагдсан. Гэхдээ гэрлийг нь асаасан” гэв.
Д.Сүхбаатарын талбайд сүндэрлэсэн 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК зассан байна. Сүлд модны гэрэлтүүлгийг арванхоёрдугаар сарын 5-нд асаасан бөгөөд сүлд модны гэрэл асаах ёслол хийхгүй. Гэхдээ “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүнийг 12 дугаар сарын 31-нд төв талбайдаа хийхээр төлөвлөсөн байна.
Өнгөрсөн жил “Сүлд модны гэрэл асаах” ёслол хийж, өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг төв талбайд цугласан олонд толилуулж байсан билээ.