TIME сэтгүүл дээр бид гарлаа. Гэхдээ баярлаад хэрэггүй. Үнэхээр сэтгэл зүрх шимширмээр аюултай тоо баримтыг дэлгэжээ. Бид албан ёсоор өөрсдийгөө хөнөөж байгаа үндэстэн гэж хүлээн зөвшөөрөгдлөө.
Бүр хамгийн аймар нь үр хүүхдээ утаж амьдралгүй, ирээдүйгүй болгож байна. Хүүхэд төрөхөөсөө өмнө, эхийнхээ хэвлийд л эрэмдэг болж байгаа юм байна. Манай эрх баригчид нэгэнт юу ч хийхгүй нь тодорхой болсон тул дэлхийн хамтын нийгэмлэг арга хэмжээ авахгүй бол болохгүй гэжээ. Үнэхээр арчаагүй юм.
Одоо бидэнд онц байдал зарлахаас өөр гарц алга. Гэвч онц байдал зарласны дараа яах вэ???
TIME сэтгүүл дээрх нийтлэлийг энд дарж унших боломжтой.