Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнд А-80 автобензин 86 хоног, АИ-92 автобензин 30 хоног, Дизелийн түлш 23 хоног, ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй байна. 2018 оны байдлаар нийт 1.6 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох төлөвтэй байгаа гэв.
Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний үнэ тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болжээ. Цаашид дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгааг шинжээчид таамаглаж байна. Ялангуяа Азийн ихэнх улсуудад ийм төлөв ажиглагдаж буй аж.