Индонезийн Суматра болон Жава арлын дунд орших “Анак Кракатоа” гэх галт ууланд өнгөрөгч бямба гаригт дэлбэрэлт явагдаж, үүний улмаас цунами үүссэн байна. Энэхүү цунамигийн улмаас өчигдрийн байдлаар 222 хүн нас барж, 850 шахам хүн бэртэж, 100 гаруй барилга байшин нурсан байна. Энэхүү тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг мөн мэдээллээ.
Уг галт уул нь сүүлийн хэдэн сар идэвхжиж байсан бөгөөд өнгөрөгч баасан гаригт ойролцоогоор хоёр минут гаруй хугацаанд дэлбэрэлт явагдсан байна. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид гамшгийн бүсэд олон тооны аврагчид илгээж, ард иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхийг үүрэгджээ.