Индонезийн Суматра, Жава арлын дунд орших “Анак кракоата” галт уул өнгөрөгч бямба гаригийн 21.30 цагт дэлбэрсэн бөгөөд, үүний улмаас цунами үүсч асар их хохирол учирч байгаа билээ. Сүүлд авсан мэдээгээр Цунамигийн улмаас амиа алдагсдын тоо 373-д хүрсэн байна. Үүнээс гадна 1,459 хүн хүнд, хөнгөн бэртэж, 128 хүн сураггүй алга болжээ.
Гамшгийн бүсэд олон мянган аврагчид ажиллаж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байгаа ч ажиллах хүч хүрэлцэхгүй байгаа гэнэ.
“Анак Кракатоа” галт уул нь 100 жилийн өмнө үлэмж хэмжээний хохирол учруулж байсан ба 1995 оноос хойш хэд хэдэн удаа дэлбэрч байсан байна.
Палу аралд өнгөрөгч есдүгээр сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 2,000 хүн амиа алдсан юм.