Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгээр 2019-2020 оны хичээлийн жилд суралцах орны жагсаалтыг БСШУСЯ-наас гаргажээ. Энэ жил ОХУ, Куба, БНСУ, Польш, Лаос, Вьетнам, Беларус, Унгар, БНХАУ, Франц, Казакстан, Болгар, Украйн гэх 13 улсад засгийн тэтгэлэгээр суралцах боломжтой. Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар дамжаанд 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутнууд хамрагдана.
Харин магистр болон докторын зэрэгт суралцах бол бакалавр болон магистрын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж хоёроос доошгүй жил ажилласан байх шалгуур тавигджээ.