Хятадын Засгийн газрын хилийн чанадад зугтсан авлигачдыг ангуулах зорилгоор эхлүүлсэн “Үнэгний ав” ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ ажиллагаа эхэлснээс хойш 120 гаруй оронд нуугдаж байсан 5000 орчим авлигач төрийн түшээг барьж авч иржээ.
Оргодол авлигачдын таван хүн тутмын нэг нь Хятадын Коммунист намын гишүүн байсан гэж мэдэгдлээ. Мөн 56 хүнийг одоо Интерполоор эрэн сурвалжилж, “улаан зуу” жагсаалтад багтаасан байна. Баривчилсан гэмт этгээдийн хөрөнгийг шууд хураан авч байгаа бөгөөд нийт 1.5 тэрбум ам.доллар цуглараад байгаа аж.
Барьж авч ирсэн авлигачдын ихэнх нь АНУ болон Канадаас баригджээ. Авлигачдын эх орноосоо авч гарсан хөрөнгийг 50 тэрбум ам.доллар гэж үнэлгээ тогтоогоод байна. Энэ хөрөнгийг эргүүлэн татах, авлига авч эх орноосоо зугтсан төрийн түшээдийг барьж авч ирэх үйл ажиллагаа үргэжилсээр байна.