Яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих прокурорын саналыг хэлэлцэж байна. Шүүх хуралдаан 14.00 цагт товлогдсон.
Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Түүнээс гадна энэ хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн онд шалгасан билээ.