Олон улсын теннисийн холбооноос зохион байгуулсан ази тивийн аварга шалгаруулах 14 хүртэлх насны хүүхдийн талбайн теннисийн тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээн Тайланд улсад явагдсан бөгөөд монгол улсыг төлөөлж оролцсон Э.Ангараг ахлагчтай баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртсэн байна.
Тэмцээний 14 хүртэлх насны “Азийн дивизэн аварга-II” буюу хоёрдугаар шатны цуврал тоглолтонд Б.Хатансүйх, Ч.Маралгоо, Б.Эрхбилгүүн, П.Ундрах нар оролцжээ. Тамирчид нийт 10 гаруй удаагийн тоглолт хийснээс Ч.Маралгоо ганцаарчилсан төрөлд хоёр мөнгөн медалийн болзол хангажээ. Харин Ч.Маралгоо, Ч.Марта нар эмэгтэй хосын төрөлд хошой алтан медалийн эздээр тодорсон байна. Мөн Б.Эрхбилгүүн, Б.Хатансүйх, П.Ундрах нар амжилттай тоглож өөрсдийн зэрэглэлээ ахиулахын зэрэгцээ дараагийн тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцох эрхийг авч чаджээ.