“Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд давс багатай хоол, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээ орон даяар өрнөж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Тогоочдын холбоотой хамтран сургалт зохион байгуулсан ба сургууль, цэцэрлэгийн эмч, дотоод хяналтын ажилтан, тогооч, хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн болон иргэдийн төлөөлөл болсон 54 хүн хамрагджээ.
Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар болон холбогдох бусад байгууллагууд 2019 оны 02-р сарын 24-ний өдрөөс 12-р сарын 01-ний өдөр хүртэл “ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” аян зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ сарын 25-ны өдөр уг арга хэмжээг эхлүүлжээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр давс хэтрүүлэн хэрэглэхийн хор нөлөө, давсны хэрэглээг багасгах, бууруулах талаар хамтарсан байгууллагуудын долоон төрлийн зөвлөмж, гарын авлага тараан давсны хэрэглээний талаарх судалгаа, давс хэтрүүлэн хэрэглэснээс эрүүл мэндэд үүсэх сөрөг нөлөө, халдварт бус өвчлөлийн талаарх дүрс бичлэгийг иргэдэд үзүүлэн сурталчилжээ. Арга хэмжээний явцад Эрүүл мэндийн газраас хүний бие дэх ус, давс, уураг, өөх тосны агууламжийг тодорхойлох үйлчилгээүзүүлсэн ба 30 гаруй иргэн хамрагдсан байна.