Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт Хилийн цэргийн дугаар ангийн албан хаагч харуулын цэргийн үүрэг гүйцэтгэх үедээ сум, буутайгаа албаа орхин зугатаасан хэрэг гарсан билээ. Тэгвэл тус цэрэг хоёрдугаар сарын нэгний өдөр ОХУ-ын БНТува улсын газар нутгаас нас барсан байдалтайгаар олдсон байна. Энэхүү хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “Цэргийн амиа алдсан хэргийг олон улсын хууль, гэрээ, хэлэлцээрийн дагуу шалгах учраас одоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Харин Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Цэрэг амиа алдсан мэдээлэл байгаа. Энэ хэргийг ОХУ-ын тал шалгана” гэж хэллээ.