Цаг агаар дулаарч, агаарын бохирдол харьцангуй буурч байгаа хэдий ч хичээл, сургууль эхэлсэн энэ үед үр хүүхдүүдээ агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах талаар та ямар мэдлэг, мэдээлэлтэй байдаг вэ. Агаарын бохирдол хүүхдүүдийн маань эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөлтэйг бид нар маш сайн мэдэж байгаа. Харин хэрхэн хамгаалах вэ гэхээр мэдлэг, мэдээлэл дутагдаад байгаа биз. Тэгвэл хүүхдүүдээ агаарын бохирдлоос хамгаалах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
1. Чухал хэрэгцээтэй биш тохиолдолд аль болох гадаа гарахгүй байх ( ялангуяа утаа их болоон агаарын индекс муу байгаа үед.
2. Хүүхэд болон гэрийхэнийхээ ажлуудыг аль болох цугт нь давхар амжуулахыг хичээгээрэй. Энэ нь утаа болон автомашины бохирдолд дахин дахин өртөх боломжыг багасгана.
3. Агаар шүүгч маск хэрэглээрэй . Маск нь шороо тоос, агаарын бохирдол болон бактери, зарим вирусаас хамгаалах хамгаалалт болж чаддаг. Америкт n95 гэсэн маск агаарын бохирдлыг сайн шүүдэг гэж зөвшөөрөгдсөн байдаг.
4.Гэрийхээ хөшгийг аль болох хүнд зузаан материал сонгох, гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж байх
5. Хэрвээ та гэртээ гал түлдэг бол хуванцар гялгар уут зэрэг хорт утаа бүр ихээр ялгаруулах зүйлсийг жоохоон юм чинь яав л гэж бодож гал асаахдаа ч байсан битгий хэрэглээрэй.
6. Уух юм гэр бүлээрээ бүгдээрээ саын ууцгаагаарай, ялангуяа хүүхдүүддээмаш сайн шингэн өгөөрэй. Энэ нь биеийг хоргүйжүүлэх хамгийн энгийн аргуудын нэг ба хорт бодисуудыг хөөжгаргахад тустай
7. Их хүчгаргасан зүйл хүүхдээрээ битгий их хийлгээрэй . Энэ нь амьсгалыг түргэсгэж олон амьсгалахал хүргэх ба тэр чинээгээр бохир агаар биед орноо.
8. Аль болох шим тэжээлтэй хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих. Агаарын бохирдлын үед a бооон с витамин их агуулсан хүнс хэрэглээрэй.
9. Агаар шүүгч гэртээ авч хэрэглэх( high efficiency particulate air filter)
Энэ үнэтэй байгаад байвал Агаар сайн цэвэрлэдэг ургамлууд гэртээ тарих ( агаар маш сайн цэвэрлэдэг хялбар үхээд байдаггшй ургамлуудын тухай удахгүй оруулнаа) цонх болон агааржуулагчиндаа 3М гэсэн шүүгчийг бас хэрэглэж болдог гэнэ. бас машины агаар шүүгч хэрэглээрэй
10. Хүүхэд нь нялх бол өвлийн улиралд боломж гарвал хотын бохирдлоос хол байх хэрэгтэй. Боломж байхгүй бол гэрээсээ гарах хэрэггүй. Учир нь хүүхэд биднийг бодвол уушиг хөгжиж байдаг, дээр нь биднээс илүү олон удаа амьсгалдаг учраас уушигны өвчлөл болон дутуу хөгжилд хүргэх магадлал их өндөр.
Эх сурвалжууд:
Aarc.org
Lung.org
Healthychild.com
Onlymyhealth.com
Mylittlemoppet.com