АНУ-ын Лос Анжелес хотын Кодак их театрт 91 дах удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол тун амжилттай зохион байгуулагдлаа. Уран бүтээлчид 2018 онд хийсэн ажлаа тайлагнаж шилдгүүд нь “Оскар”-ын эзэн болцгоолоо.
Тэгвэл уг алтан хүний эзэд болсон уран бүтээлчдээс гадна нэгэн эрхэм өссөн хувцсаараа олны анхаарал татаж, нийгмийн сүлжээний од болжээ.
Дуучин жүжигчин Билли Портер улаан хивсээр алхахдаа даашинз өмсч ирсэн байлаа. Өдгөө 49 настай Портер ийнхүү хувцасласан шалтгаанаа “Би бол уран бүтээлч. Тиймээс үргэлж шинийг санаачлагч байх учиртай” гэж тайлбарласан байна.