Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус өчигдөрийн /2019.02.29/ хуралдаанаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг олонхи дэмжсэн. Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайханыг батламжлуулахаар Ерөнхий сайдад НИТХ-аас албан тоот өнөөдөр хүргүүлсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилох НИТХ-ын шийдвэрийг батламжилсан байна.