ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллан, зургаан сарын хугацаатай онц дэглэм тогтоосон билээ.
Энэ үеэр нэр бүхий есөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Санхүү эрхэлсэн захирал н.Эрдэнэбилэг, Хөгжлийн газрын дарга н.Нэмэхбаяр, Хууль эрх зүйн газрын дарга Б.Цэрэнбадам, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга н.Хонгор нарын есөн удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаад байгаа аж.