1.Зэс аяганд цай уувал цус төлждөг
Ахимаг насны хүмүүс даралт ихэслээ гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед залуу хүмүүс цусны даралт багадах, цус багадалттай гэж байнга үглэдэг болжээ. Цус багадалт, цус төлжүүлэх зэрэгт зэс чухал үүрэгтэй. Энэ нь улаан бөөмийн боловсруулах явцыг идэвхжүүлдэг байна. Зэс домбонд цай хадгалах, зэс аягаар цай уух, гартаа зэс бугуйвч зүүх нь гоёлоос гадна эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой.
2. Давстай хурц хоолонд дурлах нь цус багадалтын шинж
Цус багадалтын шалтгаан олон янз. Төрөлхийн цус багадалт, витамин В 12-ын дутагдал, төмрийн дутагдал, цус алдсаны дараа үүсэх цус багадалт гэж бий. Манайд төмөр дутагдлын цус багадалт гэж бий. Манайд төмөр дутагдлын цус багадалт гол төлөв төрөх насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Ядарч сульдах, өтгөн хатаж толгой өвдөх, давстай хурц хоолонд дурлах, хумс унах, хөндлөн хэрчээс үүсэх, үс унах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эмчилгээнд төмрийн бэлдмэлтэй геомостимулин, феррокаль, орферон, тотема зэрэг эмийг С витаминаар даруулж ууна.
3. Цус багадалттай хүн алим их идэх хэрэгтэй
Цус багадалттай хүн олон зүйлийг хэрэглэдэг. Гэвч хамгийн түгээмэл нь алим юм. Алимны шүүсний төрөлжүүлсэн бэлдмэл байдаг.