Хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг хориглож, зөвхөн төр бүх зүйлийг хуваарилна гэж шийдсэн “Халтар царайт”-ын нутагт /Венесуэль/ сүүлийн дөрөв хоногт аймшигт зүйлс болж байна.
– Нийслэл Каракас хотод цахилгаан тасарснаас хойш иргэд супермаркетуудыг тонон дээрэмдэж байна.
– Венесуэлийн нийт хот, тосгодын 80 хувь нь гэрэл цахилгаангүй болов.
– Венесуэлийн дарангуйлагч Мадуро цахилгаан эрчим хүч тасарсан явдалд АНУ-ын кибер халдлага хэмээн буруушаав.
– Сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өдрийн цагаар олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
– Эмнэлэг, дэлгүүрүүд 5 хоногийн турш цахилгаангүй байв. Цаашид ч эрчим хүч тасалдах эрсдэлтэй байна.
– Цахилгаан эрчим хүч тасалдсаны улмаас харилцаа холбоо тасрав.
– Бөөрний аппаратны тусламжтайгаар амьд сэрүүн байсан 15 өвчтөн цахилгаан тасалдсаны улмаас амиа алджээ.
– Мадуро гурав хоногийн дараа улс орны 70 хувийн эрчим хүчийг сэргээсэн гэж мэдэгдэв.
– Иргэд гудамжны нарны эрчим хүчээр ажилладаг шонгийн модонд гар утсаа цэнэглэж дуугарлан зогсож байна.