Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг хэдхэн хоногийн өмнө осолдсон билээ. Үүнтэй холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоохоор болсон байна.
Дээрх агаарын хөлөгийг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг ийнхүү гаргажээ.