Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн боллоо.
Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн сурагчдын 4 баг өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорьлоо.
Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Сумьяа нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнийг гранат шидэх, жагсаалч тасаг, цогцолбор дасгал, буухиа зэргийн 8 төрлөөр зохион байгуулсан бөгөөд шилдэг багаар 103 дугаар сургуулийн баг шалгарч, нийслэлийн цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.