Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь айлчлалынхаа хүрээнд тус улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Тус уулзалтын үеэр дэд Ерөнхийлөгч Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.
Мөн хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.