Зарим хүмүүс 30 гарсан ч ганц бие явдаг, зарим хүмүүс 18 настай гэр бүл болдог. Нэг нь гэрлэснээс хойш 10 жил үр хүүхэд хүлээдэг бол, зарим хүмүүс гэрлэсэн жилдээ үр хүүхдээ өлгийдөн авдаг. Зарим нь 22 настай их сургуулиа төгсөөд ажилд орох гэж 5 жил хүлээдэг бол, зарим нэг нь 27 настай их сургуулиа төгсөөд шууд л ажилтай болдог. Зарим хүмүүс 25 настай захирал болоод 50 насандаа хорвоог орхидог бол зарим хүмүүс 50 настай захирал болж 90 хүртэл насалдаг.
Эргэн тойронд байгаа хүмүүс зарим нь таниас илүү, зарим нь магадгүй дутуу мэт санагдаж байж болно. Гэвч тэдэнд бүү атаарх, мөн тэднийг бүү өрөвд!
Учир нь тэд зөвхөн өөрсдийнхөө цаг хугацааны бүсэд оршиж, та ч мөн өөрийнхөө цаг хугацааны бүсэд оршин байна. Хүн бүр өөрийн гэсэн цаг хугацааны бүстэй. Та юунаас ч хоцроогүй. Мөн юунаас ч түрүүлээгүй. Одоог хүртэл хосоо олоогүй яваа бол … Одоог хүртэл тогтсон ажилтай болж чадаагүй бол … олон ажилд орсон ч ахиж, дэвшиж чадахгүй байгаа бол … энэ бүгд таны л цагийн бүс юм. Цаг нь ирэхээр л бүх зүйл болдгоороо болно. Гол нь та тэр цагийн хий дэмий хүлээхийн оронд хөрс суурийг нь бэлтгэж, өөрийн хүслээр амьдар. Энэ хорвоод мөнх зүйл гэж нэгээхэн ч үгүй юм. Тиймээс шунаг хүслээ дарж, өөрийн хэрэглээг л хангаж, бусдад хайр түгээж амьдар. Цацарч буй энерги тань таны амьдралыг аз жаргал болон хувирах болно. Амжилт хүсье.