“Халуун зүрх” хэмээх анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод буй “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Хувьсал продакшнаас “өрх тусгаарласан” хоёр Ганаа “Аримун” продакшн байгууллаа гэх сенсаци намжаагүй байхад анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байна. Харин яагаад анхны бүтээл тань “Халуун зүрх” байх болов?
-Маш олон сонголтын үр дүнд “Халуун зүрх” киноны зохиол бичигдэж эхэлсэн. Уран бүтээл гэдэг бол аливаа уран бүтээлчийн эмзэглэл дээр бий болдог. Тэрхүү эмзэглэл хэдий чинээ гүн сэтгэгдэл үлдсэн байна, тэрийгээ илэрхийлэхэд илүү үнэнд ойрхон очдог юм болов уу. Тиймээс өөрийн сэтгэл доторх зохиолоо амилуулахыг А.Ганчимэгт санал болгож, тэр маань үзэгчдийн хүртээл болоод явж байна.
-Кино нээлтээ хийж, үзсэн, үзээгүй хүмүүс олон төрлийн таамаг, ухаарлыг авч байгаа байх. Таны хувьд уг киноны ерөнхий найруулагчаар ажиллалаа. А.Ганчимэгийн зохиолыг кино уран бүтээл болгоход та чухам юунд анхаарч ажилласан бэ?
-“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ, Үргэлжлэл болсон үр үлдэнэ …” гэж миний бичсэн шүлгийн хэсэгт байдаг. Энэ санаагаа гаргахыг зорилоо. Хүн болгон мөнх биш нэг амьдарна гэж боддог хэдий ч хүн мөнхийн амьдралтай. Учир нь өнөөдөр чиний амьд оршиж байсныг хэдэн зуун жилийн дараа чиний үр хүүхэд нотлох болно.
Өнөөдөр чиний хийсэн үйл, хэлсэн үг бүхэн хүүхдэд чинь төлөөс болно. Эсвэл жаргал болон очно. Тийм учраас эргэх дэлхий мөнхийн эргэдэг шиг хүмүүний амьдрал тасралтгүй эргэнэ. Үүнийг ухаарч хүн хэмээх олдошгүй хувь заяаг олж төрсөн л бол өөр өөрийн ирээдүйн төлөө үргэлж тодоос тод гэрэлтэж байгаасай гэж хүсч байна. Гол санаа бол эх дэлхийг ээжүүдийн хайр нийлж бүтээсэн гэдэг санаа бөгөөд хамгийн зөв юм болов уу даа.
Хайр байгаа газарт үргэлж аз жаргал өрнөж, үргэлж зөөлөн энхрий байдаг. Хүн болгоны зүрх сэтгэлд нандигнаж байдаг ариун хайр үргэлж мөнх үнэн байгаасай гэж хүсч байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу