Өнөөдөр зуун айлын буудлын баруун талд орших Нарлаг цайны газрын үүдэнд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа. Хэрэг өглөө 7.00 цагийн үед гарч, цагдаагийн бие бүрэлдэхүүн 7.30 цагийн үед ирж шалгаж эхэлсэн аж.
Хохирогч 40 орчим насны эрэгтэй хүн гэх мэдээлэл байна. Цагдаагийн шалгах баг яг одоо хэргийн газарт ажиллаж байгаа учир хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Харин сэжигтэн хэргийн газраас оргон зайлсан тул цагдаагийн байгуулагаас сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ.