Өнөөдөр дөрөвдүгээр сарын 30 буюу дэлхий нийтээр хүүхдийг зодох, шийтгэхийн эсрэг тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдөр дэлхий нийтэд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, тэднийг ойлгож ярилцах, зөв хүмүүжил олгох арга замыг олоход уриалан өнгөрүүлдэг билээ.
Анх 1998 онд АНУ-д санаачилсан энэ өдөр улс орнуудыг хүүхдэд бие махбодь болон сэтгэл санааны шийтгэл оногдуулахыг таслах зогсоохыг уриалсан юм.
Одоогоор Хүүхдийн эсрэг шийтгэлийг хориглох конвенцид нийт 54 улс нэгдэж, энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин монгол улсын хувьд энэхүү санаачлагад 2006 онд нэгдсэн бөгөөд Хүүхдийг ивээх сангийн санаачлагаар тэмдэглэн ирсэн юм.