Монгол улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ удаагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон БТГ-ын дарга Р.Оюунханд, НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ТЗУГ-ын мэргэжилтэн Б.Батбаяр нар ажиллаж байгаа юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хэнтий аймгийн ЭМГ-т ажиллалаа. Түүнчлэн тус эрүүл мэндийн газраас Хэнтий аймгийн бүх сумын эрүүл мэндийн тѳвүүдтэй цахимаар холбогдож, үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Мөн Эрүүл мэндийн Сайд тус аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Өлзийт сумдын эрүүл мэндийн төвд ажиллалаа. Сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвийн дарга Түвшинжаргалд шаардлагатай тоног тѳхѳѳрѳмжийг гардуулсан юм. Мөн ирэх 2020 онд тус аймгийн Өлзийт тосгонд шинээр эмнэлэгийн барилга барих болсоныг мэдэгдлээ.