Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд гарсан ослын талаар бид мэдээлэл хүргэсэн билээ. Тус ослын талаар хамгийн сүүлд авсан мэдээгээр Аэрофлот агаарын тээврийн компанийн Супержет онгоцны хар хайрцгуудыг илрүүлж шалгаж эхэлсэн байна. Мөн тус осол болсонтой холбогдуулан амиа алдагдсадын дурсгалыг хүндэтгэж, Мурманск мужид 3 хоногийн гашуудал зарлажээ.
Энэхүү ослын улмаас нийт 41 хүн амиа алдсан бөгөөд эдгээр хүмүүсийн дотор хоёр хүүхэд, нэг нисэх багийн гишүүн байгаа юм. Мөн зургаан зорчигч яаралтай эмнэлэгт хүргэгдсэнээс гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.
Ослын буулт хийсний дараагаар нисэх багийнхан болоод онгоцны үйлчлэгчид мэргэжлийн түвшинд ажиллаж олон хүнийг маш богино хугацаанд нүүлгэн шилжүүлж чадсаны хүчинд амьд гарсан гэнэ. Мөн тэд арын хаалгыг онгойлгож чадахгүй байсан тул хүмүүсийг урд хаалгаар гаргахын тулд бүхий л хүчээрээ хичээж улмаар нэг хүн амиа алдсан хэмээн зорчигчид ярьжээ.
Одоогоор ОХУ-ын Тээврийн прокурорын газраас онгоц шатсан хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн ослын шалтгааныг мөрдөн шалгах хороог улс хоорондын иргэний нисэхийн хорооноос байгуулан ажиллаж байгаа юм байна.