Оюутолгойн ордыг ашиглах гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан танилцуулга УИХ-ын гишүүдэд хүрэхээс өмнө төсөл хэрэгжүүлж буй компанид ил болж, Монгол Улсын эрх ашигт хамаарах нууц баримт бичиг задарсан гэх мэдээллийн дагуу тагнуулын байгууллага шалгах ажлыг эхлүүлжээ.
Шалгалтын хүрээнд “Оюутолгой” компанид задруулсан байж болзошгүй гэх мэдээлэл нь нууцын ямар зэрэглэлд хамаарахыг хууль тогтоомжийн хүрээнд шалгаж тогтоох юм байна.