Монгол улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт олны анхаарлыг татсан томоохон хэргүүд дээр ажиллах мөрдөн шалгах ажиллагааг түргэсгэж, шийдвэрлэхийг үүрэг болгосон.
Тухайлбал, Оюутолгойн болон Дубайн хөрөнгө оруулалтын гэрээ, Тавантолгойгоос их хэмжээний нүүрс алга болсон хэрэг, Хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан болон тус үйлдвэрийн 49 хувийг хувьчлах зэрэг хэргүүдийг шалгаж эхэлсэн байна.
Эдгээрээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монгол зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад хамаарах хавтаст хэрэгтэй танилцаж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзсэн байна. Тиймээс энэхүү саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа аж.