Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулжээ. Энэхүү санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн ихэнх нь Засаг дарга С.Гансэлэмийг огцруулахыг дэмжсэн санал өгчээ. Ийнхүү аймгийн ИТХ-аас гаргасан энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулсанаар С.Гансэлэмийг огцруулжээ. Иймээс аймгийн ИТХ дахин хуралдаж, шинэ Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ удаагийн ИТХ-аас Говь-Алтай аймгийн Засаг даргад аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг нэр дэвшүүлж, энэхүү саналаа Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн байна.