Нийслэлийн Засаг дарга энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг шинэчлэн батлах тухай захирамж гаргажээ.
Дарга: “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал
Гишүүд: – Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
– Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга
– Нийслэлийн Засаг даргын төсөв, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх
– Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга
– Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
– Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
– Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн Орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга: “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн Захиргаа, санхүү, хуулийн хэлтсийн дарга
Энэхүү захирамжиндаа түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу сонгон шалгаруулж байхыг Комисст даалгажээ.