Монгол улс бүс нутгийнхаа улс орныг уриалж “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь удаагаа эх орондоо зохиож байгуулж байна
Энэхүү хуралд оролцож байгаа улс орнууд өөрсдийн орны сүрьеэгийн өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр баримталдаг бодлого, ололт амжилт, судалгаа, шинэ аргачлал зэргийг хуваалцаж туршилгаа солилцож байгаа нь үр дүнтэй шийдэлд хүргэнэ гэж хурал зохион байгуулагчид онцолж байлаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жил бүр шинээр 10 сая хүн сүрьеэ өвчинд нэрвэгдэж байгаа бөгөөд үүний 60 хувь нь Ази тивд оногдож байгаа юм.
Энэ удаагийн хуралд Ази тивээс БНСУ, ОХУ, БНХАУ, БНАСАУ, Япон зэрэг улсын төлөөлөл болсон 100 гаруй эрдэмтэн, судлаач эмч мэргэжилтнүүд оролцож байна.