Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж буй иргэдийн үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар их хэмжээний утаа тортог гарган шорлог хийж худалдаалсан таван иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан байна. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, шорлог худалдаалах үйл ажиллагааг зогсоох талаар албан бичиг хүргүүлжээ.