Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Эдгээр шүүгчдийн зарим авлига авсан асуудлаар шалгагдаж эхлээд байгаа. Тухайлбал, Салхитын мөнгөний ордоос 125 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй шүүгч нарын асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тэгвэл түдгэлзсэн шүүгчдийн зарим нь хил давж гарсан гэсэн мэдээлэл ирлээ. Үүнтэй холбоотой хилийн хориг яаралтай тавьж, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүгч нарыг гадагшаа гарч явахыг яаралтай зогсоох шаардлагыг УИХ-ын гишүүн өөрийн албан бичгээр дээд шүүхэд албан ёсоор хүргүүлжээ.