ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газар болон хувийн зүгээсээ Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлжээ.
Тэрээр мэндчилгээндээ хоёр улсын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд аз жаргал, хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөжээ.