НӨАТ-ын сугалааны ээлжит тохирлыг “Боловсрол суваг” телевизээр өчигдөр явуулав. Энэ удаагийн сугалаанд өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс 30-ны хооронд хийсэн худалдан авалтын баримтууд хамрагдсан юм. Гэхдээ эдгээр баримтыг энэ сарын 20-ны 23.59 минутаас өмнө ebarimt.mn-д бүртгүүлсэн байх ёстой.
Өнгөрсөн сард нийт 47 сая ширхэг төлбөрийн баримт хэвлэснээс 27.2 сая орчмыг нь л иргэд бүртгүүлжээ. Сүүлийн 3 орон таарвал 30 мянга, 4 орон таарвал 100 мянга,5 орон таарвал 1 сая төгрөг, 6 орон таарвал 5 сая төгрөг, 7 орон таарвал 10 сая төгрөг, 8 орон буюу баримтын бүх дугаар таарвал 50 сая төгрөг хожих боломжтой.
Санамсаргүй түүврийн аргаар бөмбөлөг үлээлгэхэд:
• 30 мянган төгрөгийг 23528 азтан,
• 100 мянган төгрөгийг 2330 азтан,
• 1 сая төгрөгийг 231 азтан,
• 5 сая төгрөгийг 29 азтан,
• 10 сая төгрөгийн 6 азтан тодорсон юм. Гэвч 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Долдугаар сарын худалдан авалтын сугалааны тохирол ирэх сарын 18-нд болно.