Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Улсын Их Хурлын даргын урилгаар 2019.07.29-31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол улсад айлчилж байгаа бөгөөд Улсын Их Хуралын дарга Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан.
Мөн айлчлалынхаа хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Эрдэнэ зуу” музей, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн түүх дурсгалын үзмэр бүхий Хөшөө цайдам музейг үзэж сонирхон, малчин айлд зочилж нүүдэлчдийн ахуй соёлтой танилцсан юм.
Ийнхүү өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөж, эх орондоо буцлаа.